Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр Хойд Африкын Aтласын нуруун дахь Тубкал (Toubkal) оргилд Монгол Улсын төрийн далбааг анх удаа мандууллаа.
Африк тивийн зүүн хойд хэсэгт байрлах, 2400 км урттай Атласын нурууны хамгийн өндөр цэг нь Тубкал оргил (Далайн түвшнээс дээш 4167м) бөгөөд хамгийн анх 1923 онд хүн анх очиж байжээ.
Манай тамирчин 2024.01.04-ний өдрийн 11:00 цагт оргилд хүрч, монгол хүнээр овоглох бас нэгэн өндрийн амжилтыг уулын спортын түүхэнд тэмдэглэлээ.
Уулын онцлог нь богино хугацаанд огцом өндөр авалт хийдгээрээ онцлогтой.
Уулчин Г.Өсөхбаярийн энэ удаагийн авиралтыг "Нью Прогресс” групп, “Алтайн зам” компани дэмжин, хамтарчээ.
Түүний сонирхолтой аялал, авиралтын талаарх нэвтрүүлгийг ТВ8 болон Channel 11 телевизүүд олон нийтэд хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )