Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэндчилгээ дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

Мэндчилгээ

1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өнөөдөр 73 жилийн түүхтэйгээ золгож байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны Монгол дахь гишүүн бөгөөд Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээнд 24 салбар зөвлөлтэй мэргэжлийн төв байгууллага.

МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож гишүүдийнхээ мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах төдийгүй тэдгээрийн мэргэжил, мэдлэгийг чадавхижуулан хөгжүүлэх, гадаад харилцааг нь тал бүрээр хөгжүүлэх, гадаад дотоодын богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулахыг үйл ажиллагааны зорилгоо болгон ажиллаж байна.

2024 онд дээрх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, гишүүн бүрт хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн үе үеийн удирдлага, нийт гишүүн, дэмжигчид та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье.

Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top