ХАНДИВЫН АЯН: Ихэр хөвгүүдэд амьдрал бэлэглэе

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

 

Хоёр настай ихэр хөвгүүд болох У.Өнөбадрах, У.Өнөмандах нар Дархан Уул аймгийн төрөх эмнэлэгт 2021.10.27-ний өдөр мэндэлжээ.

Хөвгүүдийг мэндэлсний дараа Hypospadias, PenoscrotalQ54 гэх хоёр төрлийн онош тавьсан бөгөөд энэхүү өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй тул БНСУ-ын Жэсэн нэгдсэн эмнэлэгт хоёр удаагийн хагалгаанд орохоор болжээ. Ихэр хөвгүүдийн нийт дөрвөн хагалгааны зардал гэр бүлийнхнийх нь хувьд хүнд тусаж байгаа тул элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсэн "Ихэр хөвгүүдэд амьдрал бэлэглэе" хандивын аяныг эхлүүлээд байна. 

Хагалгааны зардалд 309 сая төгрөг шаардлагатай байснаас одоо 137 сая төгрөгийн үлдэгдэл төлбөрийг цуглуулахад тусламжийн гараа сунгахыг сайхан сэтгэлт Монголчуудаасаа хүсжээ. 

Таны буян мянга дахин арвижин, амьдралын замд бартаа нугачаагүй, үр хүүхэд тань эрүүл энх, үргэлж, хайран дунд бялхаж байх болтугай. 

Хандивын данс: 5085189194 хаан банк

Холбогдох дугаар: Б.Үлэмж (аав) 88052310 Б.Уранзаяа (ээж) 86115989

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top