СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Машин дотроос эд зүйл хулгайлсан этгээдийг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 18

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед “Машин дотроос эд зүйл алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хотхоны гадна байрлуулсан Бонго маркийн автомашинаас 30 настай, эрэгтэй "А" гэгч нь эд зүйл хулгайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлд мөнгө, бусдын анхаарал татах эд зүйлс хадгалахгүй, үлдээхгүй байх, харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг эзэнгүй, цоожгүй, цонх нээлттэй, асаалттай орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top