Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.
Ихэнх нутгаар салхи секундэд 2-7 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өчигдөр /2024.01.18/ 0,0мм, өнгөрсөн шөнө 0,5-0,7мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өчигдөр буюу 18-нд -12...-14 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -20 градус хүйтэн хоножээ.
Сэтгэгдэл ( 0 )