Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.5 сая болж өмнөх оноос 46.9 (1.4%) мянган хүнээр өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.6, нас баралт 0.2 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 66763 хүүхэд төрсний 64306 (96.3%) нь Монгол Улсад, 2457 (3.7%) нь гадаадад төрсөн байна.
1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болонБаян-Өлгий, Увс, Ховд, Орхонаймагт улсын дунджаас (1.0-4.1)-ээр илүү бусад аймагт (0.1-10.4)-өөр бага байна. Тухайлбал,1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 8.6 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 10.4 -өөр бага байна.
Энэ онд улсын хэмжээнд 17669 хүн нас барсны 17 533 (99.2%) нь Монгол Улсад, 136(0.8%) нь гадаадад нас барсан байна. 1000 хүнд ногдох төрөлт 19.0, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 14.0 байна.
1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Булган, Архангай, Төв, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймагт улсын дунджаас 0.2- 0.8-аар илүү, бусад аймагт 0.1-0.8-аар бага байна.
Харин 1000 хүнд ногдох нас баралтын түвшин Завхан аймагт улсын дундажтай ижил түвшинд байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.5- 4.8-аар илүү, бусад аймагт 0.1-10.9-өөр бага байна.
Сэтгэгдэл ( 2 )
хүн ам цөөн байнаа гэдэг цэрэг эрс нь бас цөөн байна гэсэн үг , монголчуудыг цөөхөн байлгах нь 2 хөршийн бодлого, \nХэсэгчлэн хувааж эзлэн дарангуйл
Монголын хүн ам өссөн гэдэг мэдээг уншаад тэнэгүүдийн хүрээ тэлж байгаа мэт сэтгэгдэл төрөв.