Монгол Улсад 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.5 (64.4%) мянган хүнээр өсөж, өмнөх улирлаас 5.7 (47.0%) мянган хүнээр буурсан байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 5.5 (84.6%) мянга нь эрэгтэй, 1.0 (15.4%) мянга нь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 7.0 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 6.7 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 5.6 хувь нь Оросын Холбооны Улсын, 4.4хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 3.7 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 3.6 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 2.9 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 16.9хувь нь бусад улсын харьяат байна.
Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.1 (17.6%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 56 (0.9%) хүн байна.
Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.9 (44.1%) мянга нь Улаанбаатарт, 2.4 (36.6%) мянга нь Төвийн бүсэд, 940 (14.5%) нь Зүүн бүсэд, 218 (3.4%) нь Хангайн бүсэд, 90 (1.4%) нь Баруун бүсэд ажиллаж байна.
Боловсролын түвшнээр авч үзвэл3.0 (46.8%) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 2.1 (32.5%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 647 (10.0%) нь тусгай мэргэжлийн дунд, 413 (6.4%) нь бүрэн дунд, 206 (3.2%) нь магистр, доктор, 73 (1.1%) нь суурь болон бага боловсролтой байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 3.1 (48.5%) мянга нь мэргэжилтэн, 1.3 (20.6%) мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 709 (10.9%) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 670 (10.3%) нь менежер, 366 (5.7%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 132 (2.0%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан, 67 (1.0%) нь контор, үйлчилгээний ажилтан, 57 (0.9%) нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 8 (0.1%) хөдөөаж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байна.
Манай улсад 2023 оны 4 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1598 (24.7%) нь уул уурхай, олборлолтын, 1115 (17.2%) нь боловсролын, 1009 (15.6%) нь барилгын,724 (11.2%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 511 (7.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 362 (5.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 304 (4.7%) нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны,859 (13.3%) нь бусад салбарт ажиллаж байна.
Өмнөх улиралтай харьцуулахад ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо барилгын салбарт 2186 (68.4%) хүнээр, уул уурхай, олборлолтын салбарт 1533 (49.0%) хүнээр буурсан нь хамгийн их өөрчлөлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )