Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөрт сургах сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сургалтад харьяа 11 аймаг, 2 дүүргийн газар, хэлтэс болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 орчим хүүхдийн эрх, хамгааллын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцож, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог, хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөр, үйлчилгээний ойлголтоос гадна кейс менежментийг удирдах дадлага, арга зүйд суралцаж мэдлэг ойлголтоо дээшлүүлж байгаа юм.
Сургалтын үр дүнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран орон нутгийн зорилтот буюу Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд нийгэм, гэр бүлд эргэн нэгтгэх, нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл ( 0 )