Украины Зэвсэгт хүчний дээд албан тушаалтнууд Ерөнхийлөгч Володимир Зеленськийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг халахыг эсэргүүцжээ. В.Залужный халагдвал тэд огцорно гэж сүрдүүлж байгаа аж.
Зэвсэгт хүчний дээд албан тушаалтнууд огцорно гэж сүрдүүлсний улмаас В.Зеленський ерөнхий командлагч Валерий Залужныйг халах шийдвэрээсээ татгалзах хэрэгтэй болж байгаа гэнэ.
Сэтгүүлч Чей Боузын мэдээлснээр ерөнхий командлагчийг нь халвал Украины армийн бүх дээд албан тушаалтан огцорно гэсэн байна.
В.Зеленський болон В.Залужный нарын саналын зөрөлдөөн нь цэргийн дайчилгааны хамрах хүрээнээс болж үүсжээ.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн засаг захиргааны тэргүүн Михаил Подоляк “Валерий Залужный бол менежер. Түүнийг халж магадгүй байгаа нь яагаад савлагаа үүсгэх билээ” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Орос, АНУ, НАТО-гийн дайныг өөрийн нутаг дэвсгэртээ хүлээн авч, Украйн гэх энэ улсыг ингэж арилгадаг хүн байх уу