АНУ Ирак болон Сирид цохилт өгч буй асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаар болжээ.
Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан хийх хүсэлтийг ОХУ-ын талаас гаргасан байна. Хуралдаан Монголын цагаар 6-нд шилжих шөнө болох аж.
АНУ-ын Зэвсэгт хүчний төвийн командлалаас энэ сарын 2-нд Ирак болон Сири рүү цохилт хийсэн юм. АНУ алсын зайн бөмбөгдөгч онгоцнуудаар цохилт өгч, 85 байг оножээ. Цохилтуудын улмаас багадаа л 18 хүн амиа алдсан байна.
АНУ-ын Төвийн командлалын хүчин ням гарагт мөн Йеменд шинэ цохилт өгсөн юм. Цохилтын гол бай нь хуситуудын хөлөг онгоц эсэргүүцэх пуужингууд байв.
Сэтгэгдэл ( 0 )