ОХУ-ын талд олзлогдсон украин цэрэг Андрей Лазаркевич Киевийн тал амиа алдсан цэргүүдийг сураггүй алга болсон цэргүүдийн тоонд оруулж байгаа тухай ярьжээ.
Украины тал амиа алдсан цэргүүдийн цогцосыг авахгүйн тулд дээрх үйлдлийг гаргаж байна гэж олзны цэрэг хэлсэн байна. Байлдагчийн ярьснаар нөхцөл байдал хүндэрч байгаа тул Украины цэргүүд дайтахыг хүсэхгүй, өөрсдөө бууж өгөхийг илүүд үзэх болжээ.
Оросын талаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины 33 нисгэгчгүй онгоц сөнөж, энэ сарын 5-11-ний хооронд Херсоны чиглэлд 500 цэргээ алдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Том орнуудын зэвсгийн наймааны золиос болж жирийн иргэдийн хайртаы хөвгүүд нь хорвоог эрт орхиж байна дөө!! Зэвсгийн үйлдвэрлэлд төчнөөн тэрбумыг оллоо бас ажлын байр нэмэгдүүллээ гээдл байдаг биз дээ АНУ
ОДОО ТЭГЭЭД БАЙЛДАХ ЭРЧҮҮДГҮЙ БОЛООД ХАВДАРТАЙ, ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ, 60 ХҮРТЭЛХ НАСНЫ ЭРЧҮҮДИЙГ ДАЙНД ДАЙЧИЛЖ БАЙНА. ГУДМАНД ЯВАА ЭРЧҮҮДИЙГ ЦЭРГИЙН ХҮМҮҮС НЬ ХҮЧЭЭР БАРЬЖ АВЧ ЗОДОН ЦЭРЭГТ ИЛГЭЭЖ БАЙНА. ЦЭРЭГТ ОЧСОН НӨХДҮҮД НЬ БАЙЛДАХГҮЙ ЭНЭ МЭТЭЭР ШУУД БУУЖ ӨГЧ БАЙНА. УЧИР НЬ СУМГҮЙ, ХООЛ УНДГҮЙ, ШАРХДАХ, АМЬ ҮРЭГДЭХЭД НЬ ТУСАЛДАГГҮЙ ЗЭРГЭЭС ЯГ ФРОНТОД БАЙГАА ЦЭРГҮҮД НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХҮНД ДАРАМТАНД ОРЦГООДОГ.