Украинаас зугтсан депутат Израилд реалтор хийж байна

2024 оны 02 сарын 27

Авлигад сэжиглэгдэн Украинд олон улсын эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулсан Киевийн зөвлөлийн депутат Владислав Трубицын Израилд өөр нэртэйгээр нуугдаж байгаа аж.

“Ард түмний зарц” намын гишүүн тэрбээр Израилд Арон нэртэйгээр амьдарч, реалтороор ажиллаж байгаа талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр Владислав Трубицын Авлигатай тэмцэх дээд шүүхийн хуралдаанаас гурав хоногийн өмнө Украинаас Тагнуулын ерөнхий газрын бичгээр гарч, Польшийн хилээр дамжин явсан байна.

Дээр дурдсанчлан Авлигатай тэмцэх дээд шүүхийн хуралдаанаар түүний авлига авсан хэргийг хэлэлцэж байгаа аж. Трубицын Киев дэх худалдааны зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд авлига авсан гэж буруутгагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top