Аргентины Ерөнхийлөгч Украинд айлчилна

2024 оны 03 сарын 06

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей ирэх зургаадугаар сард Украинд айлчлахаар төлөвлөж байгаа талаар TN телевиз мэдээлжээ.

Тус мэдээлэлд өгүүлснээр Хавьер Милей Киевт Володимир Зеленськийтэй уулзахаар Украиныг зорих аж.

Аргентины Ерөнхийлөгч Латин Америкийн зүгээс Украиныг дэмжих дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн сарын 29-нд мэдэгдсэн билээ.

Хавьер Милей мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамптай ярьж, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгт нь итгэж буйгаа илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top