Украины Нийгэм, маркетингийн судалгааны төв (SOCIS)-өөс явуулсан судалгаагаар 2024 онд Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болсон тохиолдолд Украины Зэвсэгт хүчиний Ерөнхий командлагч асан Валерий Залужный ялна гэсэн төлөв гарсан байна.
“СТРАНА.ua”-гийн мэдээлснээр дээрх судалгаагаар В.Залужный Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 41.4 хувийн саналыг авах бол Володимир Зеленський 23.7 хувийн санал авна гэсэн дүн гарчээ.
Хоёрдугаар шатанд В.Залужный В.Зеленськийг 67.5 х 32.5 хувь гэсэн харьцаатайгаар ялах байсан гэж Украины Нийгэм, маркетингийн судалгааны төв (SOCIS)-өөс явуулсан судалгаанд өгүүлжээ.
Украины Зэвсэгт хүчиний Ерөнхий командлагч В.Залужныйг албан тушаалаас нь буулгасныг том алдаа болсон гэж үзэх хүмүүс олон байгаа билээ.
Тэгвэл “Өөр Украин” хөдөлгөөний дарга Виктор Медведчук В.Залужный огцорсныхоо дараа улс төрд “үзэж” эхэлж магадгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
80955877
SEXSDI80855877
Хар машинаар тоолбол Ногооноо ялна.