Израил Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод цэргийн ажиллагаа явуулна. Үүнээс өмнө энэ бүсээс энгийн иргэдийн нүүлгэн шилжүүлнэ гэж Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
Түүний хэлснээр, хэдэн долоо хоногийн дараа ажиллагааг эхлүүлнэ. Цэргийн дарамт шахалт нь Хамас хөдөлгөөний үлдсэн анги, нэгтгэлүүдийг устгаж, барьцаанд байгаа хүмүүсийг чөлөөлөх цорын ганц арга зам гэж Нетаньяху онцолсон байна.
Олон улсын байгууллага, улс орнууд Израилд ийм алхам хийхгүй байхыг уриалж, Рафах хотод цэргийн ажиллагаа явуулбал энгийн иргэд олноор амь үрэгдэж, эрүүл мэндийн тогтолцоо сүйрч, дүрвэгсдийн тоо үлэмж нэмэгдэнэ хэмээн анхааруулсаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )