Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өчигдөр /2024.03.19/ "Шангри-Ла”-д “Уршиггүй уул уурхай” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монголын эдийн засаг, экспортод хамгийн их жин дардаг том салбар болох уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, гадаадын уул уурхайн кэйс, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар санал солилцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Хайгуулын үйл ажиллагаа явуулснаар дараа дараагийн орд газрууд хаана байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой. Хувийн хэвшил энэ ажлаа хариуцаж, эрсдэлээ үүрдэг. Монгол Улсын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээс хойших статистикийг харахад, хайгуулын 100 тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж, нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байдаг. Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай гэдгийг харуулж буй статистик. Дэлхийн зарим орнуудад 1000 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нэг нь ашиглалтын зөвшөөрөл буюу орд газар болдог байх жишээтэй. Гэхдээ ямар асуудал тулгардаг вэ гэвэл хайгуулын тусгай зөвшөөрөл авч, газар дээрээ ажиллахаар очтол "Энэ газар дээр орд нээх гэж байна" гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг. Үнэндээ хайгуулын ажил нь олборлолтын ажил биш. Хайгуулын ажлаар ундны ус, газар хөдлөлт, барилга байшин барьж болох эсэх гээд олон мэдээллийг судалдаг юм” гэв.
Хайгуул хийсэн газар болгон орд газар болдоггүй. 1910 оноос хойш Монгол Улсын нутаг дэвсгэрийг маш их хэмжээгээр төрийн тусгай хэрэгцээнд авчээ. Улсын тусгай хамгаалалттай газар, урт нэртэй гэх зэргээр холбогдох хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь одоо тусгай хэрэгцээнд бүртгэлтэй аж. Тиймээс тэнд ямар нэгэн хайгуулын ажил хийх боломжгүй. Өргөдлийн аргаар буюу хурднаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй болгосон байна. Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай учраас дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа ч яг олборлолт хийж байгаа орд газар цөөн гэнэ.
Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Уул уурхайн салбар уршигтай салбар биш. Олон нийтийн дунд уул уурхайн компаниуд байгаль орчин сүйтгэж, нөхөн сэргээлт хийдэггүй, татвараа төлдөггүй гэх мэт буруу ойлголттой явж ирсэн. Үндсэндээ энэ салбар улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч. Тийм учраас энэ салбарыг хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байлгахад энэ хэлэлцүүлэг чиглэсэн юм. Монгол Улсын нийт газар нутгийн гуравхан хувьд уул уурхайн лиценз ашиглаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энийг дөрвөн хувь болгосон байсан. Өнгөрсөн 2010 онд хайгуулын зөвшөөрлийг олноор нь цуцалж, дөрвөн жилээр хойшлуулсан. Үүний хор уршиг одоо гарч байна. Хайгуулын ажил явагдаж байж ашиглалтын зөвшөөрөл гарах ёстой. Монголд өнөөдөр 1172 хайгуулын зөвшөөрөл байгаагаас 172 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай” гэдэг байр суурьтай байна.
Товчхондоо, уг хэлэлцүүлгээс илгээж буй мессеж, гол зорилго нь хайгуулын ажлаа хийж байж дараагийн хөрөнгө оруулалтаа татна шүү гэдэг санаа аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ганц салбар нь уул уурхай. Энэ салбарт төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөрөнгө оруулалт татах стратегийг боловсруулах шаардлагатай гэнэ. Тухайлбал, “Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа аж. "Зөөвч-Овоо" төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл гэдгийг компанийн төлөөлөл нь онцолж байгаа юм. "Бадрах энержи" компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Энэхүү "Зөөвч-Овоо" ураны төслийн хувьд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон орон нутгийн засаг захиргаа, ард иргэдээс маш том дэмжлэгийг авсан. Технологийн хувьд ураны олборлолтын төсөл нь Монголд анх удаа хэрэгжиж байгаа гэх мэт олон шалтгааны улмаас гэрээ хэлэлцээр байгуулахад эхний төлөвлөж байснаас илүү их хугацаа шаардаж байгаа. Бид дэлхийн стандартаас давсан сайн нөхцөлийг санал болгож байгаа учраас Монголын талаас нааштай хүлээн авч байгаа гэж ойлгож байна. Франц улсын "Орано" группээс төслийн санхүүжилтийг гаргана. Монголын талд санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр эдийн засгийн үр ашгийг илүү ногдох нөхцөлийг санал болгосон. Ураны төсөл 33 жил үргэлжлэх урт хугацааны төсөл юм. Ийм урт хугацааны төсөл учраас хоёр тал харилцан ойлголцож, ярилцах зүйл их байна. Бидний хувьд энэ ондоо багтаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа” хэмээв.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар юм байна. Эхний хөрөнгө оруулалт болох 500 сая ам.долларыг "Орано" группиас шууд санхүүжүүлнэ. Үлдэж байгаа хувийг "Бадрах энержи" компани тодорхой цаг хугацаанд санхүүжилтийг гаргаж, амжилттай хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа аж.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 5 )
saihan ineesen zalitai bayan ornuud Azi,Afrikiin olon orniig ertnees koloni bolgoson afrik tib suirseen! hamgiin suuliin oron ???
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Уул уурхай уршигтай шүү
Бид дэлхийн стандартаас давсан сайн нөхцөлийг санал болгож байгаа, энэ ногой
дор хаяж 200 жил энэ газараар хүн мал явж болохгүй болно, хэрэв явсан бол хорт хавдар хэзээ эхлэх тухай мөн оршуулагын зардлаа төлөвөж байх нь тустай