Тусгай ажиллагааны бүсэд сураггүй болсон цэргүүдийн дийлэнх нь амьд, олзонд орсон талаар Олон улсын Улаан загалмай хорооны эрэн сурвалжлах төв агентлагийн төлөөлөгч, энэ мөргөлдөөнтэй холбоотой асуудлаарх товчооны мэдээлэл боловсруулах хэлтсийн дарга Жером Кассу мэдэгджээ.
Тэрбээр мөн олзлогдсон гэж Улаан загалмай хорооны системд бүртгэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд хандан “Тэд хамгаалагдсан. Бид тэднийг орхихгүй” гэсэн байна.
Тэгвэл тусгай ажиллагааны бүсэд сураггүй болсон болон амиа алдсан цэргүүдийн ар гэр тэтгэмж авч чадахгүй, хүнд байдалтай амьдарч байгаа талаар Оросын олон иргэн гомдол мэдүүлсэн талаар өмнө нь мэдээлэл гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )