НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилийн цохилтын асуудлаар хуралдана

2024 оны 04 сарын 02

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил Дамаск дахь Ираны Консулын газар руу цохилт өгсөн асуудлаар хуралдахаар болжээ.

Израилийн цохилтын асуудлаарх хуралдаан Оросын хүсэлтээр товлогдсон байна. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянскийн мэдээлснээр Дамаск дахь Ираны Консулын газар руу агаарын дайралт хийсний дараа иранчууд мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан болсон явдлыг хэлэлцэхийг хүсжээ. Оросын зүгээс нээлттэй хуралдаан явуулахыг хүссэн байна.

Израилийн зүгээс дөрөвдүгээр сарын 1-ний орой Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны Консулын газарт пуужингаар цохилт өгч, 11 хүн амиа алдсан юм.

Иран улс Израилийн пуужингийн цохилтод хариу барина гэжээ. Тус улсын төлөөлөгч “Израилийн дэглэм олон улсын хууль, эрхзүйг зөрчиж байна. Тэд Палестины ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол өнөөдөр Ираны эсрэг гэмт хэрэг үйлдлээ” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top