Киевийн ялагдал нь Барууны ч ялагдал болно гэв

2024 оны 04 сарын 08

Их Британи болон Францын Гадаад хэргийн сайд нар Киев ялагдвал Баруун ч ялагдах тухай мэдэгджээ.

The Daily Telegraph-д нийтлэгдсэн Дэвид Кэмерон, Стефан Сежурне нарын хамтарсан өгүүлэлд “Оростой хийж буй мөргөлдөөнд Украин ялагдах нь Барууны ялагдалтай тэнцүү” гэсэн байна.

Өгүүлэлд мөн Франц, Их Британи улс Украиныг ирэх долоодугаар сард болох Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад дэмжинэ гэжээ. Үүний хажуугаар зун Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээрх сэдвээр явагдах аж.

Их Британи, Францын Гадаад хэргийн сайд нар “Бидэнд хоёуланд нь Украин улс энэ дайнд ялах ёстой гэдэг нь тодорхой байна. Хэрвээ Украин ялагдвал бид бүгдээрээ ялагдана” гэж нийтлэлдээ өгүүлжээ.

Үүний өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Украин руу цэрэг илгээх боломжтой тухай мэдэгдлийг дэмжсэн юм.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(202.9.46.66) 2024 оны 04 сарын 10

ганцхан энэ өгүүлбэрээс украйн улс НАТО-ын орнуудын утсан хүүхэлдэй гэдгийг, орос улс ганц украйнтай биш НАТО-ын улсуудтай ганцаархнаа тэмцэж байгаа гэдгийг, ялах магадлал оросын талд илүү байгаа гэдгийг мэдэж болохоор байна

0  |  0
Зочин(139.5.219.47) 2024 оны 04 сарын 09

Барууныхан америкийн хатгаасаар болохгүй юманд орооцолдсон оо одоо л анзаарч байна . Тэд тэгээд бид орооцолдсон асуудлаа ялалтаар дуусгахгүй бол ёстой дэлхийн шившиг болох нь гэж ойлгож. Гэхдээ украйн улс хүн ам Э/З нараа асар их хохирол амсана . Ондоо юу ч өөрчлөгдөхгүй ойлгодоггүй бололтой .

4  |  3
Зочин(103.140.10.195) 2024 оны 04 сарын 09

Өмхий санаа нь тэр өөрийн нутаг дээр биш хүний нутаг дээр яс хаяж дайн хийж нэг улсаар туг тахиал дуусгах л санаа

4  |  2
Бат(139.5.216.179) 2024 оны 04 сарын 10

Зөв

3  |  2
Хсё(66.181.161.230) 2024 оны 04 сарын 09

Орост монгол хүн чамайг гахайнаасаа дорд үздэгийг мэдэх үү

10  |  6
666(66.181.191.53) 2024 оны 04 сарын 09

Өмхий франц түүхээ давтах сонирхолтой байнауу???!! Орос ах минь нядаагаад өг!!

Киев(202.126.91.141) 2024 оны 04 сарын 09

Мэдээж шдээ, Украйнтай биш, баруунтай Украйны нутаг дэвсгэр дээр байлдаж байгаа юм чинь,,,

16  |  3
Top