Амиа алдсан алба хаагч бага насны 5 хүүхэдтэй байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрт их хэмжээний гал гарч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүгийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.

Үүрэг гүйцэтгэх явцдаа хоёр алба хаагч гэмтэж, нэг алба хаагч амиа алдсан билээ.

Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр, талийгаач 20 гаруй жил Онцгой байдлын газарт ажилласан бөгөөд бага насны 5 хүүхэдтэй байжээ.

Талийгаач өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.

Тэрээр өмнө нь 80 хувийн түлэгдэлтэйгээр хоёр жилийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдгийг ар гэрийнхэн нь мөн дурджээ. Эмнэлгээс гараад ажилдаа ороод удаагүй байхдаа ийнхүү харамсалтайгаар осолдож амиа алдсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.178.106) 2025 оны 03 сарын 13

Ум маани бадми хум, хайран хүн

1  |  0
зочин(202.55.188.85) 2025 оны 03 сарын 13

Эвийдээ хайран дайчин залуу харамсаад баршгүй. Тэтгэвэрт нь гаргачихгүй дээ.

2  |  0
Ц(202.9.47.1) 2025 оны 03 сарын 13

Өө.яах гэж орсон юмбэээ

1  |  0
Close menu