Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Ираны зүгээс Израилийн өмнөд болон хойд хэсэг рүү дайралт хийж магадгүй байгаа аж.
Иран улс Израилийн дайралтад хязгаарлагдмал байдлаар хариу өгнө гэж мэдэгдсэн юм. Ираны зүгээс ирэх дайралтад бэлтгэн АНУ болон Израил улс зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан талаар мэдээлэл гарчээ.
Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербокт “Тегеран Дамаск дахь Ираны Консулын газар руу хийсэн Израилийн дайралтад хариу өгөх бодолтой байна” гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )