Израил Ираны объектууд руу пуужингаар цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Ираны зүгээс өнгөрсөн бямба гарагт Израил руу цохилт өгсөн билээ. Израилийн Батлан хамгаалах армиас мэдээлснээр Тегераны цохилтоор 300 гаруй дрон, 30 гаруй далавчит пуужин болон 120 гаруй баллистик пуужин хөөргөжээ. Эдгээрээс хэдэн пуужин Израилийн нутаг дэвсгэрт хүрч, багахан хохирол учруулсан байна.
Тэгвэл Ираны Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн Мохаммад Багери мэдэгдэхдээ “Тегеран ажиллагаагаа зогсоосон, үргэлжлүүлэх төлөвлөгөө байхгүй. Гэхдээ Израил арга хэмжээ авах юм бол Ираны дараагийн ажиллагаа өргөн цар хүрээтэй болох болно” гэжээ.
Харин Израилийн энэ удаагийн цохилтын дараа Ираны хэвлэлүүд Исфахан хотын нисэх буудлын ойролцоо дэлбэрэлтүүд болсон гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )