Украины арми шилдгүүдээ шавхан дайчлахаас өөр аргагүй болсон уу?

2024 оны 05 сарын 17

Украины Зэвсэгт хүчин шилдэг анги нэгтгэлээ шавхан Оросын эсрэг тавихаас өөр аргагүй болсон талаар New York Times сонин бичжээ.

Тэд бүх фронтод Оросын эсрэг тулаанд шилдэг дайчдаа байнга шавхан дайчилж байгаа тухай уг нийтлэлд өгүүлжээ. Тоймч Майкл Кофман, Роб Ли нарын нийтлэлд өгүүлснээр, Украины цэргийнхэн хангалттай хүчгүй байгаа бөгөөд сум хэрэгслийн дутагдалд орсон байна.

Шилдэг бригадууд, элит ангиудаа фронтын тэргүүн шугаманд илгээж байгаа Украины армийн ийм богино хугацааны шийдвэрүүд нь анги нэгтгэлүүдээ алдагдалд оруулах удаан хугацааны үр дагаварт хүргэнэ гэж тоймч нар үзжээ.

Түүнчлэн CNN телевизийн мэдээлснээр Украины Зэвсэгт хүчин Харьков орчимд Оросын довтолгоог няцаахад бэлэн биш байгаа гэх.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Киев Харьковт хяналтаа алдаж магадгүй байгааг хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top