В.Зеленський: Украин Оросын нутаг дэвсгэрт Барууны зэвсгээр цохилт өгөөгүй

2024 оны 05 сарын 21

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Украины Зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт Барууны зэвсгээр цохилт өгөөгүй. Бид хэзээ ч Барууны зэвсгийг Орос руу дайралт хийхэд ашиглаагүй” гэж хэлсэн байна.

Түүнчлэн саяхан Нидерланд улс Украинд хуягт машинууд нийлүүлэхээр болсон талаар мэдээлэл гарсан юм. Үүнээс гадна Испанийн Батлан хамгаалах яам Украинд нийлүүлэх тусламжийн шинэ багцыг бэлтгэж байгаа талаар мэдээлэл гарчээ.

Тэгвэл New York Times сонин саяхан бичихдээ “Украины Зэвсэгт хүчин шилдэг анги нэгтгэлээ шавхан Оросын эсрэг тавихаас өөр аргагүй болсон” гэсэн юм. Тэд бүх фронтод Оросын эсрэг тулаанд шилдэг дайчдаа байнга шавхан дайчилж байгаа тухай уг нийтлэлд өгүүлжээ. Тоймч Майкл Кофман, Роб Ли нарын нийтлэлд өгүүлснээр, Украины цэргийнхэн хангалттай хүчгүй байгаа бөгөөд сум хэрэгслийн дутагдалд орсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top