“F-16” онгоц жолоодох Украины нисгэгч нарын тоог нэмэхийг уриалав

2024 оны 05 сарын 22

АНУ-ын Конгрессын зарим гишүүн Батлан хамгаалахын сайд Ллойд Остинд хандан “F-16” онгоцыг жолоодож сургасан Украины Зэвсэгт хүчний нисгэгч нарын тоог нэмэхийг уриаллаа.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны дарга Майк Тернер тэргүүтэй конгрессын гишүүд Ллойд Остинд хандан “F-16” сөнөөгч онгоцыг Украины олон нисгэгч жолоодож сурах ёстойг хэлжээ.

Тэдний ярьж буйгаар “Су-57” сөнөөгч онгоц нь Украинд амласан “F-16”-д ноцтой сорилт болох аж.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн хэлж буйгаар тус улсад 120-130 “F-16” сөнөөгч онгоц хэрэгтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top