Израил Газын зурвасын Рафах хотын холбоо, интернэтийг бүрэн тасалсан тухай Ираны “Tasnim” агентлаг мэдээлжээ.
НҮБ-ын Олон улсын шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон Израил Рафах хотын төвд танкаа орууллаа гэж Al Jazeera онцолсон байна. Израилын арми Рафах хотын өмнөд болон баруун дүүрэгт их буу болон агаараас орон сууцны дүүргүүдэд цохилт өгч байна. Рафах хотын өмнөд хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаран орчимд Израилын танкнууд байрлаад байна. НҮБ-ын Олон улсын шүүх Израилд Рафах хотод явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоох үүрэг өгсөн ч Израилын Армийн давшилтаа эрчимжүүлж, хотын баруун дүүргийг бөмбөгдөж, их буугаар буудаж байна.
Сэтгэгдэл ( 0 )