Тэрэлж орчмоор түр зуурын аадар бороотой тул баталгаат зам гүүрээр зорчоорой

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 02

Өнөөдөр /2024.06.02/ Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд түр зуурын хүчтэй аадар бороо орж болзошгүй байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

-Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top