Клаудиа Шейнбаум Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно

2024 оны 06 сарын 03

Клаудиа Шейнбаум Мексикийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч намаас нэр дэвшигч Клаудиа Шейнбаум тэргүүлж, сонгогчдын 58.3 хувийн саналыг аваад байна. Мехико хотын дарга Клаудиа Шейнбаум Мексикийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор “Өнөөдөр алдрын өдөр болж байна. Яагаад гэвэл Мексикийн ард түмэн эрх чөлөөтэй бөгөөд ардчилсанаар Клаудиа Шейнбаумыг манай бүгд найрамдах улсын тусгаар тогтносон амьдралын 200 жилийн түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонголоо. Энэ бахархалт, өөрчлөлтийн цаг үед амьдрах аз тохиосон бүгдэд баяр хүргэе” хэмээн X хуудсандаа бичсэн байна.

Клаудиа Шейнбаум нь Мануэл Лопез Обрадорын тэргүүлдэг эрх баригч Morena намаас нэр дэвшсэн юм.     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top