Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ.

 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.

Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ. 

Он гарсаар эрс тэс халууны уур амьсгалын улмаас Ази тив дээд хэмжээндээ тулж халж, ургац алдагдаж, сургуулиуд хаагдаж, хүмүүсийн амь нас эрсдсэн байна. Тухайлбал, Шинэ Дели, Бамако, Мехико хотууд дээд түвшинд хүрч халсан бол АНУ-д гэхэд хүчтэй шуурганы улмаас эргэн тойрон сүйдэж, олон хүн амь насаа алджээ. Мөн Арабын хойг, Зүүн Африк, Бразилд хүчтэй борооны улмаас үер усны гамшиг тохиолдож,  далайн температур урьд өмнө байгаагүйгээр халсны улмаас эрдэмтдийн тооцоолж байгаагүй хэмжээний гамшиг тохиосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top