ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 27

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2024 оны 06-р сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

 

2024 оны 07 сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top