АН | Сонгуульд мөнгө тараасан зөрчлийг 18:00 цагт зарлана

2024 оны 06 сарын 28

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.06.28/ мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Хэсгийн хорооны дарга нар сонгогчдын санал өгөх үйл явцад маш их нөлөөлж байна. Тухайлбал сонгогч саналын хуудсыг бөглөх үед хажууд нь очоод зааварлаж байгаа баримт бий.Энэхүү асуудлын хүрээнд 18:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, аль хэсгийн хорооны хэн гэдэг хүн зааварчилгаа өгсөн гэдгийг ил болгоно. Өөрөөр хэлбэл хэсгийн хороонд очиж саналаа өгсөн зарим иргэн өөрийн сонголтоо зураг авч баталгаажуулж байна" гэв. 

Ардчилсан намын төлөөлөл:

Мөнгө тараалт бол хаа сайгүй явж байна. Монголынхоо нийт сонгогч ард түмэн та бүхэндээ уриалж хэлэхэд тарааж байгаа мөнгө хэрвээ тань дээр очсон тохиолдолд та тэр мөнгийг нь аваарай. Харин хэнд дугуйлах эрх нь танд байгаа шүү. Тэнд камер ажиллаж байгаа. Таны дарамталж байгаа ухуулагат битгий автаарай.  Хэн ч таныг хэнд санал өгснийг мэдэхгүй болохоор өөрийнхөө сонгох эрх ирээдүйнхээ төлөө өөрийнхөө үзэл бодлоор дэмжиж байгааа хүнээ дугуйлаарай гэж уриалав. 

Сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тарааж байгаа талаар 18:00 цагт нэртэй устай нь илчлэх болно.

 

ВИДЕО ШУУД ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.206) 2024 оны 07 сарын 02

Засс, танайхан ёстой мөнгө тарааж байгаад баригдаа биз дээ, бичлэг нь фб-р яваад л байсан!!!

0  |  0
Эр хүн ш г бай(202.126.90.138) 2024 оны 06 сарын 29

Энэ нэг хачин гар байх, чавганц шиг, үргэлж л байгаө олохгүй гонгинож байх юм.

0  |  0
Top