Компакт гэрээний санхүүжилтээр Гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн 180 ус түгээх байранд автоматжуулалт, цахилгаан, сантехник, системийн шинэчлэлт болон барилгын заслын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Өмнө нь автоматжуулсан 151 болон Компактын хүрээнд автоматжуулж буй 180, нийт 331 ухаалаг ус түгээх байр бүгд нэгдсэн удирдлага хяналтын системээр ажиллаж, хэрэглэгчдэд 24 цагийн турш үйлчилнэ.
Сэтгэгдэл ( 0 )