З.Батбаяр: Усны тоолуургүй бол торгууль ноогдуулж, төлбөр нэмнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

 

Усны газрын дарга З.Батбаяр Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч ААН-үүдэд хийсэн шинжилгээний тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашигласан тохиолдолд зөвшөөрөлгүй ус ашиглалт гэж үзэн, торгууль ноогдуулж, гурав дахин өндөр төлбөр авна. Онлайн тоолуур тавих ажил эхэлж байна. 

Түүврийн аргаар 19 төрлийн савласан  усанд шинжилгээ хийсэн. Үүнээс хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах, нөлөөлөхүйц хор илрээгүй. Савласан ус үйлдвэрлэж буй бүхий л компаниуд бараг бүгд крантны ус ашиглаж байгаа. 

Үүнээс үүдэн усанд байх ёстой эрдэс, бодисын хэмжээ хэт багассан тохиолдол байна. Тиймээс усны газраас цаашид улирал тутамд шинжилгээ хийх болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top