Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ыг шинэчлэн баталсан.
Тус журмаар санхүүгийн тайлан болон борлуулалтын мэдээг улирал бүрийн эхний сарын 10-ны өдрийн дотор хороонд тайлагнахаар зохицуулсан тул нийт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан болон борлуулалтын мэдээгээ долоодугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнаж хамтран ажиллахыг хүсье.
Жич: Тайлан нэгтгэлийн ФинА систем нь 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт хаагдана.
Сэтгэгдэл ( 0 )