"Баавгай болохсон" УСК-г Оскарт илгээхээс татгалзсан гэх КУЗ-д хэн хэн багтдаг вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 25



97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шатны шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгох ажлыг Соёлын яамны дэргэдэх Кино урлагийн зөвлөл (КУЗ) хариуцан ажилладаг. Тус зөвлөл энэ жил Оскарын шагнал гардуулах ёслолд эх орноо төлөөлсөн бүтээл илгээхгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь олон нийтээс шүүмжлэл хүртээд байна. 

Кино урлагийн зөвлөлийг жүжигчин Ч.Ундрал тэргүүлдэг.

Найруулагч П.Золжаргалын олон нийтэд дэлгэсэн мэдээлэлтэй холбоотойгоор тус зөвлөлийн зүгээс өнөөдөр МЭДЭГДЭЛ гаргалаа. Мэдэгдэлд "Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Чимээгүй хотын жолооч" болон найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" зэрэг бүтээлүүд ирсэн ч "Чимээгүй хотын жолооч" кино бүтээл ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр хасагдаж, "Баавгай болохсон" кино бүтээлийг КУЗ-ын гишүүдийн олонх нь сонгохоос татгалзсан талаар тайлбарлажээ. 

Тодруулбал, "Кино урлагийн зөвлөл Академи авардс буюу 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын эхний шатны шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Тус хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" уран сайхны кино, 2024 оны наймдугаар сарын 21-ний едер Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" уран сайхны киног тус тус ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын хугацаа 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 18.00 цагт хаагдаж, Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас уран бүтээлчдийн ирүүлсэн мэдээллийг эмхэтгэн Кино урлагийн зөвлөлийн гишүүдэд цахим байдлаар илгээсэн. Зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр товлогдож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасны дагуу холбогдох мэдэгдлийг гаргаж найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино уран бүтээлд зөвлөлийн гишүүн Т.Номуунзул зохиолчоор ажилласан байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэн тус уран бүтээлд санал хураахаас татгалзан сонгон шалгаруулалтаас хассан юм. Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг бөгөөд найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино бүтээлд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг Кино урлагийн зөвлөлийн албан цахим шуудангаар илгээсэн болно. Кино урлагийн зөвлөлийн аливаа шийдвэр, сонгон шалгаруулалт ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтэд нээлттэй ил тод явагддаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байв. 


 

2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү зөвлөлд
 

  1. КУЗ-ийн гишүүн  Н.Ганхуяг (СУИС-ийн театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, УДЭТ-ын Уран сайхны удирдаач)
     
  2. КУЗ-ийн гишүүн Н.Уранчимэг (Кино зохиолч)
     
  3. КУЗ-ийн гишүүн  Г.Энхбаяр (Киноны эдийн засагч, “Шихихутаг” их сургуулийн удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч)
     
  4. КУЗ-ийн гишүүн С.Батцэцэг (Соёлын яамны Хууль эрх зүйн хэлтсийн дарга)
     
  5. КУЗ-ийн гишүүн Н.Сүнжидмаа (Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга)
     
  6. КУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж (Кино зураглаач, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн кино телевизийн тэнхимийн багш)
     
  7. КУЗ-ийн гишүүн Т.Номуунзул (“Nu producing” ХХК-ийн продюсер, кино зохиолч)
     
  8. КУЗ-ийн гишүүн Н.Энхбат (Тодорхойгүй)
     
  9. КУЗ-ийн гишүүн Д.Онондорж (Продюсер)
     
  10. КУЗ-ийн гишүүн Ж.Дэлгэржаргал (Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга) 
     


 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.54) 2024 оны 09 сарын 26

Монгол кино Оскар автал хол, тиймээс дэвшүүлсэн дэвшүүлээгүй адилхан, ер нь урлагчидын тамын тогооны үлгэрийн нэг дээр нэг сүржигнэж олон юм болох хэрэггүй дээ

0  |  0
Янхнууд(103.79.157.209) 2024 оны 09 сарын 25

МАН-ын коммунист үзэл суртлыг л хамгаалж буй хэрэг. Өөр юу ч биш.

0  |  0
ашиг сонирхлын зөрчи(202.70.38.18) 2024 оны 09 сарын 25

ашиг сонирхлын зөрчил бүхий гишүүн санал өгөхөөс татгалзаад бусад гишүүдийн өгсөн саналаар шийдвэрлэдэг зарчим байдаг шүү\n

0  |  0
zzzz(139.5.219.99) 2024 оны 09 сарын 26

kino meddeg durak ed nar dotor baina uu , tegeed darga ni nuguu undral genee

1  |  0
Top