СОНГУУЛЬ | О.Гэрэлт-Од: Нийслэлийн түгжрэлийг бууруулах үүднээс метро, дүүжин тээврийг бодит ажил болгоно

3 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн  2 дугаар тойрогт нэр дэвшигч Отгоны Гэрэлт-Од иргэд сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс хурдны зам, метро, дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлж бодит ажил болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах, цаашлаад төлөвлөлтийн бус барилгажилтын золиос болсон орон сууцны хотхон, хорооллыг дахин шинэлж, авто зогсоол, ногоон байгууламж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэдүүлнэ гэдгийг илэрхийлэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top