Тийм ээ, шувууд нутаг буцаагүй ээ...

2024 оны 10 сарын 09

Сонин юм шүү. Хаа л явна. Тэнд нутгийн минь нуур усны сүнс мэт хун шувууд урт гоо нарийхан хүзүүгээ сунгаж, нууран дээр тэнцэж ядах бяцхан дэгдээхэйгээ сэлж сургах гэж зэгснээс жаахан гаргаад л унах шахахаар нь хүзүүгээрээ татаад зэгс рүү оруулчихдаг сан. Наран орохын өмнөхөн шувууд чухам л хунгийн бүжиг хийцгээнэ. Нуураа тойроод нутгийн айлууд гүүгээ барьчихсан. Шавартай хондонд нь хонин сүрэг бэлччихсэн... нуурын нэг эргээс нөгөө эрэг хүртэл явгалсаар уралдах мэт усан зэл татуулан гүйлдэхийг би харж өсчээ.

Манайх үүдээ нээгээд л шувуудын ганганааг сонсож, шувуудын тоглох эрхлэх, наадахыг ажиж, байгалийн гоо сайханд шимтэн өссөн тул юм л бол шувууны тухай дуу бичих дуртай. Тэр уянгат эгшин надад насан туршийн уран бүтээлийн онгод болж иржээ.

Тийм ээ, шувууд нутаг буцаагүй ээ... Сүү өргөөд хүлээх ээжийн минь даллагаар хавар нүүдэллээд л ирнэ. Эх орон нь миний эх орон юм аа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top