Хүмүүс цус холилдох гэдгийг маш дутуу, буруу ойлгодог юм байна. Тиймээс тайлбар хийе.
Хүний биеийн цус машины мотороор яривал тос, масло нь гэсэн үг. Орос машины моторын тосыг солиод герман, хятад тос хийж болно. Ялгаагүй моторын тос учраас болж буй юм. Тосыг нь солилоо гэхэд моторын марк өөрчлөгдөхгүй тос үүргээ гүйцэтгэнэ. Мэдээж тосонд чанарын ялгаа байж болно. Хятад тос хийлээ гээд мотор, машин үйлдвэрлэсэн орныхоороо л байна.
Монгол хүн гадаадад явж байгаад аваарт орж цус алдвал аврахын тулд тэр орны хүний таарах донор бүлгийн цус л хийнэ. Орос, хятад хүний цус сэлбэлээ гээд тийм хүн болчихгүй. Яг энэ хүртэл цус ямарч хамаагүй. Баабар ч цусны бүлэг найрлага яриад хужаа, монгол хоёр ялгаагүй гэж донгосдог. Тэгвэл өвөг дээдэс “цус” гэж үүнийг хэлээгүй юм.
Хүн бүрэлдэн бий болох хамгийн язгуурын эхийн улаан дусал бөөмс, эцгийн цагаан дуслыг энэ хүүхэд бүрэлдэх, үүсэх удмын генийн мэдээллийг цус, яс гээд товчхон хэлсэн юм шүү.
Түүнээс биш биеэр гүйдэг цусыг биш ээ. Удмын генийн мэдээлэл, цөм бөөмсийг бүр цааш нь нарийсган задалбал мөнх тэнгэрт сүнсэн биеэрээ орших өвөг дээдсийн оршихуйн тэнгэрийн мэдээллийг цус, яс гэсэн юм.
Орчлон ертөнцөд олон тэнгэр бий. Тэгвэл цус холилдоно гэдэг ген удамшлын төвшинд өөр тэнгэрийн харьяалалтай холилдож хүний дэлхийн амьдрал дүүрэх үед өвөг дээдэсийн өндөр тэнгэрт ирэлгүй сүнс (сүүн эс) төөрөхөөс болгоомжлуулж, бас сүнсний дэс доошлохыг хэлж буй юм. Монгол хүн болж төрж ирсэн тэнгэр өөрөө учиртай өндөр тэнгэр байдаг гэдгээ хамгаалж буй юм. Тэнгэрт буцдаггүй газар язгууртай сүнсэн биетэй цус холилдвол яах вэ Та нар өөрсдөө тунгаагаад бод доо. Бас матрикс, репти, клон... хүмүүс дэлхий дээр олон бий. Товчхон тайлбар хийлээ. Ойлгогдох байлгүй дээ.
Ж.Oтгонбаатар
Сэтгэгдэл ( 1 )
Ж.Отгонбаатар гэдэг шинэ төрлийн өвчин бий болсон байна. Судлаарай юунаас гаралтайг ямар өвчин болохыг.