Израиль ойрын үед Иранд хариу цохилт өгч болзошгүй гэжээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 18

“Иран Улс Израильд пуужингийн цохилт өгсөний хариуд Израиль ойрын үед Ираны байгууламжуудад цохилт өгч болзошгүй байна. Израиль цохилт өгөх байнуудаа хараахан эцэслэн шийдээгүй байгаа аж” гэж The Washington Post (Вашингтон пост) сонин Израилын түшмэдийг иш татан мэдээлжээ.

Арван нэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Израиль хариу цохилт өгөх байх хэмээн АНУ-ын эрх баригчид таамаглаж байгаа тухай телевизийн CNN аравдугаар сарын 16-нд мэдээлж байсан юм.

Уг мэдээнд дурдсанаар, Израилын довтолгооны төлөвлөгөө бэлэн болсон бөгөөд энэ ажиллагаа нь Ираны газрын тосны болон цөмийн байгууламжуудыг хөндөхгүй зөвхөн цэргийн байгууламжуудаар хязгаарлагдана хэмээн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын эрх баригчдад батлан илэрхийлсэн байна.

Тун удахгүй Иранд нарийн онилсон үхлийн хариу цохилт өгөх тухай Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант аравдугаар сарын 15-нд мэдэгдэж байсан юм.

“Ираны байгууламжуудад Израилын зүгээс цохилт өгсөн тохиолдолд Ираны зэвсэгт хүчин “сүйрэлт” хариу барина. Тэдэнд пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн анги нэгтгэлүүд ч тус болж чадахгүй” гэж Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч, дэслэгч генерал Хосейн Салами анхааруулсан байна.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.95) 2025 оны 04 сарын 18

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна

0  |  0
Close menu