Жозеп Боррель Япон улсад айлчилна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Европын Холбооны Гадаад харилцаа болон аюулгүй байдлын бодлого хариуцсан Дээд төлөөлөгч Жозеп Боррель ЕХ болон Японы Гадаад харилцаа болон аюулгүй байдлын асуудлаарх стратегийн анхны яриа хэлэлцээнд оролцохоор Японд айлчилна.

Тэрээр Японы гадаад хэргийн сайд Такэши Иваэ-тэй уулзаж, ЕХ болон Японы Гадаад харилцаа болон аюулгүй байдлын асуудлаарх стратегийн анхны яриа хэлэлцээнд оролцох юм байна. Талууд аюулгүй байдлын болон батлан хамгаалахын салбарт түншлэлийн харилцаа тогтоож буйгаа зарлаж, стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулах ажээ. Түүнээс гадна Боррель Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Японд айлчилсныхаа дараа Жозеп Боррель БНСУ-д айлчилж, тус улсын гадаад харилцааны болон батлан хамгаалах яамны сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top