ОЛОН ӨНГӨ | Ах дүүгээ таньдаг арваннэгдүгээр сар

2024 оны 11 сарын 05

Ах дүүгээ таньдаг арваннэгдүгээр сар. Идшиндээ явах гэж байна уу. Ээ дээ, зөв шүү. Зах дээр зарж буй таргалуулах гээд тарьсан эмийн үнэртэй мах эвгүй шүү. Эх орон минь таван хошуу малын орон.

Таран суусан ах дүүс минь тарагны үнээтэй, төхөөрөх идэшний малтай байгаа нь юутай завшаан. Хүнсэн зэвсгээр хүрээлэгдсэн хөхөлбөр замбуулинд хүн шиг амьдарч, тайван, эрүүл саруул явахад амаргүй болсон.

Дэлгүүрт байгаа хоргой дээлтэй хорноос холдож, бэлчээрт идээшлэх малынхаа хишиг буянгаа хүртэнэ гэдэг нь бидний монголчуудын тэнхээ нь, дархлаа нь тэр болой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ergelt(49.0.138.105) 2024 оны 11 сарын 05

Hen gedeg hun unertei mah zaraad baina. Barimt notolgootoi zuil saraachaarai daa?!? Yamar ch notolgoogoi, setgeliin huurluur saraachij baij heregt unav, Zindaa.mn…

0  |  0
Top