Европт нэгдэн нягтрах үйл явцыг хурдасгахын тулд Сербийн эрх баригчид Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх болон Оросын эсрэг хориг нэвтрүүлэх бодолгүй байна гэж Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич Европын Холбоог өргөжүүлэх асуудлаар Брюссельд хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Москва болон Бээжинтэй тогтоосон харилцааныхаа төлөө би өөрийгөө зөвтгөн Европын Холбооны төлөөлөгчидтэй мэтгэлцэхгүй. Хүмүүс бие биетэйгээ ярилцах ёстой. Энэ нь ч үр ашгаа өгдөг. Би Орос, Украины мөргөлдөөнд оролцдоггүй, оролцохыг ч хүсдэггүй. Би жижиг улсын жижигхэн тоглогч. Том үйл хэрэгт оролцохгүй байхыг илүүд үздэг. Хүчирхэг гүрнүүд юм уу Европын Холбоо ийм асуудалд оролцож болох юм. Сербийн жижиг боловч манай ард түмний хувьд том асуудлуудын талаар л би ярьдаг. Би ийм л зорилготой байсан. Энэ байр сууриа ч өөрчлөхгүй” гэж Сербийн удирдагч тэмдэглэжээ. Москвад хийсэн айлчлалынхаа талаар тэрбээр ярихдаа, “уг айлчлал нь эдийн засгийн тодорхой шалтгаантай байсан бөгөөд байгалийн хий нийлүүлэх гэрээний тухай болон Сербийн газрын тосны NIS компанийн нөхцөл байдлыг Оросын талтай хэлэлцэх хэрэгтэй байлаа” гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 3 )
KOSOVA CHIN ALI HEZEENII TUSGAAR ULS BOLSON BGAAA MUU DEEREMCHIN SERBID OGT HAMAAGUI
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Mongol uls bas hvleen zuvshuurch bolohgui shuu..