ЧД | 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд 2026 оны “Цэргийн бүртгэл” явагдаж байгаатай холбогдуулан дүүргийн 3, 5, 14, 16 дугаар хороодын 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулж, эх орноо хамгаалах үүрэг, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, хороодын Засаг дарга нар, мөн үнэмлэх гардан авсан иргэдийн ар гэрийн төлөөлөл оролцов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top