Иранд жагсагчид Коран судар шатаажээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ираны баруун хэсгийн Хамадан хотод жагсагчид Коран судар шатааж, сүм рүү халдахыг завджээ.

Иранд 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр тус улсын үндэсний валют болох риалын ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний улмаас эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Үүнтэй холбогдуулан Ираны Төв банкны тэргүүн Мохаммад Фарзин огцрох өргөдлөө өгч, түүний оронд Абдольнасер Хемматийг томилсон байна.

Ираны Төв банкны мэдээллээр, инфляцын түвшин 38.9 хувьд хүрч, риалын ханш эрчимтэй унаж байна. 2018 онд АНУ цөмийн гэрээнээс гарахаас өмнө нэг ам.доллар 50 мянган риалтай тэнцэж байсан бол өдгөө 1.4 сая риалтай тэнцэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буяа(66.181.185.184) 17 минутын өмнө

доллорын ноёрхолоос гараагүй цагт ямарч улсад хориг арга хэмжээ ханшны уналт ирэх эрсдэл их

0  |  0
Top