Нийгэм, эдийн засгийн тойм: Бөө болох гээд буцламтгай халуун усанд шалзарч үхжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03


Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.    

 

 

Ижил хүйстэн голцуу оролцдог “Монгол ралли” аяллынхан Монголыг төмрийн хогийн цэг болгож байна

 

 

Монгол руу чиглэх аяны цуваа улам олширсоор байна. Байгалийн баялагт маань шунаж буй их гүрний төрийн томчууд, бизнесмен, эрдэмтэн судлаачид, жирийн үүргэвчтэй аялагч гээд зүсэн бүрийн амьтны хөл тасрахаа болив. Энэ жил жуулчид тоймгүй ирлээ. Түүхэн ойнууд давхцсан болохоор тэр биз. Гэвч...

 

 

Улс төрчид хорт утаагаар өрсөлдөж байна

 

 

Хотын агаарын бохирдол улам нэмэгдсээр байна. Хүн амын дунд уушигны өвчлөл өссөөр. Үүнд УИХ-ын гишүүд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна гэвэл хэтрүүллээ хэмээн ундууцахгүй болов уу. Тэд...

 

 

Уяач Л.Нармандах: Адгуусанд уураа гаргаж байхаар намайг зодчихгүй дээ

 

 

Монголчууд бид морио молор эрдэнэ хэмээн дээдэлдэг. Өвөг дээдсийн минь шүтээн болж ирсэн хурдан хүлгүүд хүний гарт сүйтгэгдсэн харамсалтай хэргийг хүргэх гэж байна. Эл хэргийн хохирогч Л.Нармандахтай ярилцлаа. Тэрбээр...

 

 

Хотын захирагч Г.Мөнхбаярыг 1,1 тэрбумын шахаанд оруулав

 

 

Барилгын компаниуд хаа дуртай газраа барилга барьж иргэдийг бухимдуулсаар байгаа. Хэдэн сарын турш “Алтай констракш” компани хотын захиргаатай хэрүүл хийлээ. Тэд...

 

 

Туулын эрэг дээр Кёкүшюзан Д.Батбаярын хайрганы үйлдвэр ажилласаар байна

 

 

Туул голыг авран хамгаалах аян хэд дэх жилдээ зохиогдож  байгааг нарийн тоолж хэлэх хүн ховор байна. Лав л сүүлийн хориод жил энэ талаар ярьцгаажээ. Төрийн болон төрийн бус байгууллагууд зөндөө олон төрлийн ажил зохиосон дуулдана. Хамгийн сүүлд “Туулын уснаас уухыг хориглоно” нэртэй аян өрнөв. Гэвч...

 

 

Ц.Элбэгдорж цөмийн хаягдал булах яриа гаргасан албан тушаалтныг олж хариуцлага тооцохыг үүрэг болгов

 

Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан дэгдээд олон сар боллоо. Японы “Майничи” сониныхон анх энэ талаар гаргасан мэдээллээ үнэн бодитой гэдэгт одоо болтол итгэлтэй байгаа ажээ. Үүний мөрөөр...

 

 

Цөмийн хаягдлыг мөнхөд агуулах байгууламж гэж байдаггүй

 

 

Монгол Улсад цөмийн хаягдал булшлах талаар яригдаж байгааг гадны хэвлэлүүдээр мэдээлэх болсоор хэдэн сар өнгөрч байна. Харин энэ талаар манай улсын Засгийн газрын сайд нар төдийгүй Ерөнхийлөгч ийм зүйл байхгүй гэдгийг хэлээд байгаа төдийгүй...

 

 

“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн бусдыг заналхийлсэн, их хэмжээний авлига өгөхийг оролдсон хэргийг шалгаж байна

 

 

Газрын төлөөх дажин Монголд улам хүчтэй дэгдэж байна. Барилгын компаниуд нийслэл хотод хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга барих газаргүй болтол цөлмөжээ. Энэ жил хүүхдийн цэцэрлэггүйн улмаас 400 гаруй мянган хүүхэд гэрийнхнийхээ асрамжинд үлдлээ. Эмнэлэг барих газар ч бас байхгүй болсон гэнэ. Гэтэл...

 

 

Явуулын гуанз ажиллуулах хүн байна уу

 

 

"Эргэлзээ" гэдэг нэртэй хошин шог байдаггүй юу. Түүн шиг нийслэлд эргэлзэхээр юм олон байна аа. Сүүлийн хэдэн өдөр замаар явж байгаа машинуудыг харахаар хөдлөөд ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг л байх болж. Ямар сайндаа микро автобусанд суугаад 100 айлаас хорооллын эцэс орох гэж хоёр цаг гаруй явж байх вэ дээ. Ингээд бодохоор замын ачаалал, түгжрэл өмнөх жилүүдээс илүү нэмэгдсэн бололтой. Хуучин өглөө, оройдоо л түгжрэл дээд цэгтээ хүрдэг байсан. Ажил эхлэх, тарах үеэр шүү дээ. Гэтэл одоо...

 

 

Бөө болох гээд буцламтгай халуун усанд шалзарч үхжээ

 

 

Борооны дараах мөөг шиг олширсон бөө болох хөдөлгөөн  сүлжээний пирамидийн  зарчмаар явж байна. Бөө болж буй хүн 3-5 сая төгрөг төлж “тусгай сургалтанд” хамрагдана. Янз бүрийн дасгалыг давж, "ид шид"-ийг эзэмшсэний дараа алдсан мөнгөө эргүүлэн олж авахын тулд дараагийн  хүнийг  элсүүлэх замаар бөөгийн сүлжээ тэлж байдаг. Түүнд нь...

 

 

“Ногоон” хөдөлгөөний тэргүүн, доктор А.Саруул: Цөмийн хаягдлыг магтаж буй О.Чулуунбатыг би эрүүл хүн мөн үү, биш үү гэж ихээхэн эргэлздэг

 

 

-Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа, хэлэлцээ огт хийгдээгүй. Энэ бол үндэслэлгүй зүйл гэж Засгийн газраас албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл та “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа баримт нотолгоотой зүйл гэсэн байна лээ?

-Энэ дарга нар чинь буруу зүйл хийснээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Миний олж авсан мэдээллээр бол...

 

 

Утааны эсрэг арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцно

 

 

Хотын утааг арилгах арга хэмжээг төр, засгаас дэс дараатай, тэгэхдээ эрчимтэй авч хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ тухай зарим нь...

 

 

Д.Сугарын долоон давхар зочид буудал Өвөрхангайн төвд сүндэрлэж байна

 

 

АТГ-т инээж байгаад, баяр хөөртэйгөөр шалгуулж буй цорын ганц хүн бол ТӨХ-ны дарга Д.Сугар. Тэр өөрийгөө хэнд ч дийлдэхээ больсон гэж боддог бололтой. Тиймдээ хэнбугайг ч үл тоосон мэдэгдлүүдийг хийдэг биз. Хөрөнгө мөнгө, эрх ямбыг нь харвал энэ зэргийн юмыг хэлэх, хийх хэмжээнд хүрсэн бололтой. Д.Сугар дарга яалт ч үгүй төрөөс төрсөн тэрбумтан ажээ. Ингэж үзэх шалтгаан олон байна. Д.Сугар нь...

 

 

Монгол хүний бие баталгаагүй эм буюу химийн хаягдлын сав болох уу

 

 

Монгол Улсад цөмийн хаягдал булшлахаар АНУ, Япон зэрэг орнууд хэлэлцэж буй тухай олон улсын нэр хүнд бүхий томоохон хэвлэлүүд нийтэлж, уг асуудал иргэдийн дунд маш олон эргэлзээ, асуултыг дагуулж буй билээ. Цөмийн хаягдал нь...

 

 

Өсөлтгүй жирэмслэлт

 

 

Ургийн хөгжлийн эрт үед буюу дөрвөн сар хүртэл үр хөврөл амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэдэг бөгөөд ихэвчлэн 12 долоо хоног хүртэл хугацаанд тохиолддог байна.  Өнөөдөр...

 

Архи зарахгүй өдрийг сардаа нэг бус, нэлээд хэд болгоё

 

Архидалт хэрээс хэтэрлээ гэх үг хүн бүхний амнаас гардаг. Гэсэн ч хэрэглэсээр, хэтрүүлсээр. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг...

 

 

Улаанбаатар агаарын бохирдлоороо эхний тавд оров

 

 

Агаарын бохирдлын талаар амтай болгон ярьсаар байтал дөжирч орхисон юм болов уу, олигтой юм хийлгүй байсаар өвөлтэй золголоо. Утаагүй зуухны сургийг сонссон ч...

 

 

Д.Зоригт, А.Ундраа нар цөмийн хаягдал булшлахаар хөөцөлдөж явааг судлаач А.Саруул дахин нотолжээ

 

 

Японы “Майничи” сонины сэтгүүлчид дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдээр АНУ, Япон, Монгол гурван улс хэлэлцэн, Монгол улсыннутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах яриа тохироо хийж буй тухай мэдээлсэн билээ.
Үүний дараа Японы Гадаад Хэргийн дэд сайд уг хэлэлцээ хараахан үр дүнд хүрээгүй байгаа ч яригдаж буй нь үнэн гэдгийг баталсан юм. Мөн энэ ажлыг...

 

 

Инфляцийн огцом өсөлт нийгмийн эмзэг бүлэгт шууд нөлөөлдөг

 

 

Монгол Улсын эдийн засгийн тоймын талаар Дэлхийн банкнаас гаргасан дүн мэдээ ямар байгааг танилцуулж байна...

 

Нийгэм, эдийн засгийн алба

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top