-Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийг санаачлах, батлуулах гол шалтгаан юунд байсан бэ?
-Энэ хуулийн шинэчлэсэн найруулгийг хийхээс өмнө мөрдөж байсан хуулийг 1993 онд баталсан. Ингээд өнгөрсөн оны долдугаар cap хүртэл дагаж мөрдсөн. Шинэ хуулийн үзэл баримтлал бол шударга бус өрсөлдөөнийг хориглох гэхээсээ илүү шударга өрсөлдөөнийг дэмжихэд чиглэгдсэн л дээ. Шу-арга өрсөлдөөнөөс хэрэглэгчид, иргэд хождог. Аж ахуйн нэгжүүд шударгаар өрсөлдсөнөөр тэдний өрсөлдөх чадвар дээшилдэг. Нөгөө талаас шударга өрсөлдөөнөөр иргэд, хэрэглэгчдэд хамгийн чанартай сонголт хийх боломжтой олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ үнийн болон бусад хамгийн сайн нөхцөлөөр нийлүүлэгдэх боломж бүрддэг. Энэ нь нөгөө "Хэрэглэгч хаан" гэсэн уриа, зорилго хэрэгжих үндэслэл болдог. Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 20 жилд өрсөлдөөн бий болсноор манай хэрэглэгчдийн хэрэглээ маш олон талтай болсныг бид бүхэн мэдэж байгаа. Ер нь шударга өрсөлдөөн гэдэг бол хувь хүний ч улсын ч нийгмийн ч хөгжлийн түлхүүр.
-Энэ хуулиар өрсөлдөөнтэй холбогдсон ямар ямархарилцааг зохицуулж байгаа вэ?
-Шинэчилсэн найруулга хийхээс өмнөх хуульд Азийн өрсөлдөөний байгууллагаас дүгнэлт хийсэн байдаг юм. Энэ дүгнэлтийн гол агуулга нь өрсөлдөөний харилцааг зохицуулах төрийн байгууллагын бие дааж хараат бусаар тодруулбал, улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөп хангалтгүй, зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн /ААЭ/ өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт тодорхой бус, хууль зөрчигчидтэй тооцох хариуцлага сул зэрэг асуудал байсан. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шударга өрсөлдөөний харилцааг зохицуулах төрийн байгууллагын үүрэг маш чухал байдаг.
Ихэнх оронд энэ өрсөлдөөний байгууллага нь хороо хэЛбэрээр зохион байгуулагдсан, нэлээд эрх мэдэлтэй, нээлттэй, шийдвэр гаргах бүтцэд нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй болсон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ шийдвэр гаргах бүтэц нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах найман хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газраас таван хүн, МҮХАҮТ, ХЭАХН, МҮЭ-ээс нэг, нэг хүн байхаар хуульчилсан. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн тодорхойлолтыг боловсронгуй болгосон. Зүй ёсны монополь аж ахуйн нэгж гэж...Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )