Өнөөдөр МАХН-аас гэнэтийн хэвлэлийн бага хурал зарлав. Хурал эхлэх ёстой цагаасаа 25 минут хоцорч эхэлсэн бөгөөд тус намаас мэдэгдэл гаргаснаа энэ үеэр уншиж танилцууллаа. Тус мэдэгдэл МАН АН-ыг буруушаасан, ирэх сонгууль будлианаар дүүрэн болно гэсэн утгатай байсан юм.
Энэ бүхнийг таслан зогсоохын тулд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулж, суудлаас нь татан буулгах ёстой гэж үзэж байгаагаа Н.Энхбаяр хэллээ. Мөн тэрээр Ц.Нямдорж сайдын хөрөнгийн талаар цухас тоочлоо. Экс Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Ц.Нямдорж болон түүний эхнэр хүүхэд бүгдээрээ төрийн албан хаагчид. Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр, хүүхэд нь ямар ч бизнес эрхэлдэггүй атал Ц.Нямдорж хаанаас, ямар орлогоор:
Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяраас цөөн зүйл тодруулсан юм.
- Та сая Хууль зүйн сайдын хөрөнгө орлогын талаар ярилаа. Танай гэр бүлийнхэн ямар алба хашдаг вэ. Гэр бүлийнхээ орлогын талаар ярихгүй юу?
- Миний гэр бүлийнхэн ямар ажил эрхэлдгийг өөрөө эрэн сурвалжлаад олчих л доо. Бүх ажлаа надаар хийлгэх хэрэггүй. Миний эхнэр Швейцарийн банкинд 1.2 тэрбум ам.доллартай. Тэрийг мэдэх үү?
-Дуулсан. Үнэн үү?
-Дуулсан бол миний хүү өөрөө хаана, ямар сургууль төгссөн тэр журмаараа та нар өөрсдөө судлаад мэдчих за юу. Тэрнээс миний албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэг хэвлэл мэдээлэлд гарчихсан байгаа.
-Баталгаажуулахад бэлэн үү?
-Одоо бол би чөлөөт иргэн. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй ш дээ.
Тэрээр ингэж хэлээд хэвлэлийн бага хурлаас гарсан юм.
МАХН-аас гаргасан мэдэгдлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )