Цагаан хорхойтсон тохиолдолд хэрхэх вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 10

 Хүний биед хэд хэдэн янзын шимэгч хорхой амьдарч болох боловч тэдгээрээс хэвийн орчинд хамгийн элбэг тохиолддог нь цагаан хорхой юм.

Шимэгч хорхой нь ихэвчлэн бохирдсон хоолоор дамжиж өндөг байдлаар хүний биед ордог.

15-28 хоногийн дотор бие гүйцдэг. Эм цагаан хорхой хүний биеийн хошногоны эргэн тойронд олон өндөг гаргапаг. Энэ нь загатнуулдаг бөгөөд шөнийн цагт бүр илүү загатнуулна.

Хэрэв хүүхэд үүнийг маажвал өндөг нь дахин нэг эргэлт хийж хүүхдийн амаар дамжин биенд нь орно.

Цагаан хорхой нь маш халдвартай бөгөөд гэрийн бусад хүмүүс ч хамт эмчлүүлэх хэрэгтэй.

 

Авах арга хэмжээ:

Хэрвээ хүүхэд чинь бөгсөө маажаад байвал унтсанаас хойш цаг орчим болоод тэр хавиар нь шалгаж үз.

Бие гүйцсэн эм хорхой ихэвчлэн энэ үед гарч ирж өндөгөө гаргадаг. Энэ хорхой нь жижигхэн цагаан утасны тасархай шиг харагдана.

  • Хүүхдийнхээ   өтгөнийг шалгаж үз
  • Цагаан хорхойтой бол баасанд нь олноороо байх болно.
  • Хүүхдэдээ бохир гараа амандаа хийж болохгүй, ялангуяа хүндээр бие зассаны дараа гараа угаах хэрэгтэй гэдгийг хэлж өг.
  • Хумсыг нь байнга авч бай.
  • Хувцасыг нь ойр ойрхон сольж усанд тогтмол  оруулж бай.
  • Хүүхдийг шөнө заавал дотуур өмд юмуу унтлагын хувцастай унтуулж бай.

Ингэснээр хүүхэд шууд гараараа маажихгүй болно. Цагаан хорхой нь 6 долоо хоног л амьдардаг. Дээрх зааврын дагуу ариун цэври нарийн сахиж чадвал ихэнх цагаан хорхой            эм  хэрэглэлгүйгээр хэдхэн хоногийн дотор байхгүй болно.  

Зөвлөмжийг боловсоруулсан Агваансамбуугийн Заяабат

2012 он

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.22.88) 2020 оны 05 сарын 06

Unn ymu

0  |  0
(103.229.122.84) 2020 оны 05 сарын 10

Том хүн бол яах вэ

2  |  0
Top