” Нэрэлхүү өвчин ба цагаан сарын төсөв”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13

Кг үхрийн махны үнэ “Хүчит шонхор” захад 6600 төгрөг болж өссөнөөс үүдээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх хүсэлтэй хүмүүсийн тоо олшров. Шатахууны үнэ, ам.долларын ханш чангарч, бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ч даган өөрчлөгдөж буй учраас Цагаан сарыг тэмдэглэх үү, болих уу гэсэн хүндхэн асуулттай нүүр тулав. Ингэхэд Цагаан сар ямар учиртай баяр билээ, энэ нь зөвхөн хэтэвч зузаан, хэдэн тооны байр солигдохыг юман чинээ тоодоггүй хүмүүсийн баяр юм гэж үү? Үгүй байх аа. Чухам хэдийнээс эл баярыг тэмдэглэж эхэлснийг мэдэхгүй. Гэвч Халх голын дайн, харийн түрэмгийлэл дунд ч, картын бараанд дугаарлаж зогссон саарал үе, санхүүгийн хямрал нүүрлэсэн он жилүүдэд ч Цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрч байсан түүх байгаагүй юм даг. Тэгэхээр энэ нь монгол хүн бүрт хамаатай, заавал хурган дээл өмсөж, айлын гадаа “Land Cruiser”-тэй бууж, хүн бүрт 20000 төгрөг барьж золгохыг шаарддаг баяр биш аж.

Гэвч сүүлийн үед үүнийг баярхах, чамирхахын илэр хийлэл хэмээн хүлээн авах болж, тэр түвшинд хүрч чадаагүй нь өөрийгөө азгүйд тооцдог, улмаар баярын өдрийн өмнөөс “чулуу нүүлгэж”, нийтээрээ тэмдэглэхг үй, хоорондоо бэлэг сэлт солилцохгүй байхад уриалах болсоор удлаа. Монголын Цагаан сар хэмээн амтай болгон нь өмчирхдөг хэрнээ мөнөөх баярын утга, учрыг өнөө хэр ойлгоогүй явж иржээ, бид. Зүй нь хэтэвч, хэтэвчиндээ тааруулан өөрийн чадлаар ураг төрөл нэгтнүүдээ баярлуулах, дайлж цайлах, ирж буй хаврыг сэтгэл хангалуун угтах нь л баярын гол учир байлтай. Харин бид нэрэлхүү, бас атаархуу учраас Цагаан сарын баярын ширээ нь Доржийнхоос их, бага хэмжээгээр дутуу л бол “сүйрэл” болсон дайтай хүлээн авдаг аж. Хэрэв хэн нэгэн үнэхээр л Цагаан сарыг тэмдэглэхгүй хэмээн шийдсэн бол энэхүү шийдвэртээ нэр төртэйгөөр эзэн болж, харин бусдыг үүндээ уруу татахгүй байвал дээрсэн.

БУУЗНЫ МАХ БА УУЦ

Дээрхийг түр мартаад гол асуудалдаа оръё. Бид Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд олны анхаарлыг илүү татах болсон мах, ууц, хэвийн боов, бэлэг сэлтийн үнэ ямар байгааг тандахаар томоохон худал дааны төвүүдэд очлоо. “Хүчит шонхор” зах амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Хүйтний эрч сулрахаас өмнө буузаа чимхэх, хөлдөөх, бас ч гэж амралтын өдрийг ашиглан “чухал” ажлаа амжуулахыг хүссэн хүмүүс олон байлаа. Энд үхрийн цул мах кг нь 6600, ястай нь 6100 төгрөгийн үнэтэй байна. Гэвч үхрийн махаар бууз хийдэг хүн тийм ч олон биш бөгөөд хонь, тэмээний мах, эсвэл адууны мах сонгох нь элбэг аж.

Адууны цул мах 4600, хониных 5000 төгрөгийн үнэтэй байгаагаас тэр. Зарим хүн бууз чимхэж, их ажил болохын оронд кг-ийн савлагаатайг худалдан авах нь ашигтай гэх тооцоо ч гаргажээ. Жишээ нь, кг буузны үнэ 3500- 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд дотроо 30 ширхэгтэй байдаг аж. Хэрэв ийн тооцвол 1000 ширхэг буузыг 135 мянган төгрөгөөр худалдан авах нь. Энэ нь мах, гурилаа бэлдээд, нэг өдөржин сууж бууз чимхэхээс хавьгүй дээр гэж үзэх хүн ч цөөнгүй байна. Харин ууцны үнэ хэмжээнээсээ хамаарч 140-260 мянган төгрөгийн үнэтэй. Үх рийн өвчүү дээд тал нь 360 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Алийг сонгох нь таны хэтэвч мэдэх хэрэг билээ.

ХЭВИЙН БООВ

Энэ жил хэвийн боовны үнэ өөрчлөгдсөнгүй. Дунджаар 1500 төгрөгийн үнэтэй бөгөөд 21 ширхгийг авбал суурь еэвэн үнэ гүй өгч байгаа юм билээ. Зарим айл хэвийн боовоо өөрсдөө хийхийг илүүд үздэг. Тэгвэл “Алтан тариа”-ны кг дээд гурилын үнэ 900, I гурилынх 700 төгрөгийн үнэтэй байна. Хэрэв шуу дайгаар нь авбал бүр ч хямдхан тусах аж.

Хэвийн боовны үнэ

“Өгөөж”- 1600 төгрөг

“Суман гүн”- 1800 төгрөг

“Бамбууш”-1600 төгрөг

Суурь еэвэн- 5000-8500 төгрөг.

ЦАГААН ИДЭЭ

Баяраар цагаан идээний хэрэглээ эрс нэмэгддэг. Айраг, шингэн сүү зэрэг “ховрын бараа” ч худалдаанд гарч эхэлдэг. Тэгвэл “Хүчит шонхор” захад ааруул 4000-8000, шингэн сүү 1300-1500, өрөм 7000, шар тос 9000, цагаан тос 3000 төгрөгийн үнэтэй байв. Гэвч сайтар шалгаж авахгүй бол сүү, айрганд ус холих, ааруулыг“ гурилдах ” болсныг та мэдэж байгаа байх.

ДЭЭЛ

Энэ жил Сар шинийн баяраар өмсөх гоёл, дээл хувцсандаа ихээхэн анхаарал тавьж буй нь анзаарагдсан. 80 шахаж буй эмээ минь хүртэл ах дүү, хамаатан садныхаа хүмүүсийн гуйлгаар сүүлийн хоёр сар гаруй хурган дотортой дээл урлаад завгүй сууна. Үстэй дээл оёх ямар хэцүү билээ дээ. Гэхдээ чамгүй уран гартай эмээ минь хүүхэд, том хүн нийлсэн 10- аад дээлийн “ард гараад” буй. Өглөөнөөс эхлээд үдшийн бүрий болтол нар, чийдэнтэй хамжин үйл урлаж суугаа буурай “Өмнөх жилүүдэд арай ч ийм олон хүний дээл оёж байгаагүй санагдана. Юм оёх дуртай тулдаа л ингэж сууна” гэдэгсэн.

Манайхан л болсон хойно цагийг нь тулгаад настай хүнийг ийн “чангалж” байхгүй юу. Бид өнөө жилийн Цагаан сараар өмсөх дээлийн үнэ ханш болоод загварын талаар сурвалжиллаа. Дээлийнхээ материалыг сонгохоор зэхэж байгаа бол завсрын, ууссан өнгөтэй, цэвэр даавуу зонхилсон байвал энэ жилийн моодноос хоцрохгүй гэдгийг үндэсний хувцасны чиглэлээр мэргэшсэн загвар зохион бүтээгчид зөвлөжээ. Даавуун материал нь байгалийн өнгөтэй, монгол үндэсний хэв маягт илүү тохирдог гэнэ.Харин торгоны хувьд гоёлын гэдэг утгаараа улбар шаргал, гүн цэнхэр гэхчлэн тод өнгө хүмүүсийн сонирхлыг татаж буй аж.

Хэрэв та Сар шинийн баярын гоёлдоо торгыг эрхэмлэж байвал Вьетнам, Энэтхэгийн торго сонговол тохиромжтой гэнэ. “Нарантуул” худалдааны төвийн бөс барааны наймаачдын хэлж буйгаар энэ жил торго худалдаж авах хүн харьцангуй цөөн байгаа гэсэн. Энэ нь торгоны үнэ өмнөх жилээс нэлээд өссөнтэй холбоотой аж. Тэнд хамгийн хямд торго метр нь 2500 төгрөгийн үнэтэй байгаа бол хамгийн үнэтэй нь үйтэнхуар бөгөөд нэг метрийг нь 35 мянган төгрөгөөр зарж байв. Гэхдээ хүмүүс энэ жилийн тухайд торгоноос илүү даавууг сонгож буйг худалдаачид хэлсэн юм. Даавуу нэг метр нь 5-30 мянган төгрөгийн үнэтэй аж. Ноолууран даавуу хамгийн үнэтэй бөгөөд нэг метрийг нь 25-35 мянган төгрөгөөр худалдаж байв.

Дээл хийхэд бэлэн болгож эгнэсэн хурган дотор эмэгтэй хүнийх нь 650 мянга, эрэгтэй нь 750 мянган төгрөгийн ханштай байна. Харин энгийн даавуун дээл 45-150, үйтэн хуар болон магнаг торгон дээл 650 мянган төгрөг хүртэл үнэтэй байлаа. Хүүхдийн дээлийн үнэ материалаасаа шалтгаалаад 15-70 мянган төгрөг аж. Энэ жил уламжлалт загвартай дээлнээс гадна XIII зууны үеийн ташуу энгэртэй, бидний нэрлэдгээр лам захтай дээл моодонд орж байгаа гэнэ. Уламжлалт дээлийг хантааз болон хүрэмтэй хослуулан өмсдөг нь түгээмэл байгаа бөгөөд шар, цагаан шаргал өнгө голлож байна. Ганц удаа өмсөөд орхих хээ хуар болсон чамин дээлнээс илүү энгийн үед ч өмсөж болох даруухан загвартай дээлийг бүсгүйчүүд сонгож буй гэсэн. Харин эрэгтэй дээлийн нэг чухал гангараа нь сэлүүртэй мөнгөн товч байх нь.

Дээл өмсөх сонирхолтой хүмүүс харьцангуй олширч буй энэ үед урладаг оёдолчид харин ховордсоныг энэ төрлийн бизнес эрхэлдэг наймаачид хэллээ. Гайхалтай нь, энэ явдал хот, хөдөөгүй бий гэсэн. Гэхдээ хэн ч захиалаад хийлгэчих боломжийн үнээр оёдог хүмүүсийг хэлж байгаа шүү дээ. Томоохон загварын товчоод бол тэнгэрт хадсан үнэтэй учраас тэр бүр хүмүүс үйлчлүүлээд байх нь ховор. “Монгол костюмс” төвийн захиалга энгийн дээлнийх 250- 400 мянган төгрөг, хантааз, хүрэмний хамт хийлгэхэд 480-650 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Хэдэн төгрөгөөр материал аваад, дахиад ийм хэмжээний үнээр дээл урлуулна гэдэг бидэнд бас л амаргүй. Харин манай эмээ шиг жирийн оёдолчид дээл хийхдээ хошмогтой эсэхээсээ шалтгаалаад доод тал нь 40.000-150.000 төгрөг хүртэл үнэтэй байх жишээтэй.

 Л.ГАНЧИМЭГ, Ж.ТЭГШЖАРГАЛ

“НЭРЭЛХҮҮ ӨВЧИН” БА ЦАГААН САРЫН ТӨСӨВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top