Монгол Улсын Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг бvсчилвэл баруун бvсэд нэг, хангайн бvсэд хоёр, төвийн бvсэд найм, зvvн бvсэд дөрвөн орд байгаа нь Монгол Улс бvс нутаг бvрт тухайн ордууд байна гэсэн vг юм. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг ашиглалтын байдлаар нь одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгvй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилдаг. Ашиглаж буй стратегийн ордуудад “Таван толгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гиий нvvрсний ордууд, “Төмөртийн Овоо”-ны цайр, “Бороо”-гийн алт, “Уулын баяжуулах Эрдэнэт” vйлдвэрийн зэс, молибдени ордог бол ашиглаж эхлээгvй буюу бэлтгэгдэж буй ордод “Төмөртэй”-н төмөр, “Оюу толгой”-н зэс, алт, “Цагаан суврага”-ын зэс, молибдени, “Мардай”, “Дорнод”, “Гурван булаг”-ийн уран, “Бvрэнхаан”-ы фосфорит, “Асгат”-ын мөнгөний орд орж байна.

д/д

Ордын нэр

Ашигт малтмалын төрөл

Байршил

Тайлбар

1.

Таван толгой

Чулуун нүүрс

Өмнөговь, Цогтцэций

"Таван Толгой" ХК, "Энержи Ресурс" ХХК, "Дайцуки" ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.

2.

Нарийн сухайт

Нүүрс

Өмнөговь, Гурвантэс

Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

3.

Багануур

Хүрэн нүүрс

Улаанбаатар, Багануур

Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.

4.

Шивээ Овоо

Хүрэн нүүрс

Говьсүмбэр, Шивээговь

Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.

5.

Мардай

Уран

Дорнод, Дашбалбар

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

6.

Дорнод

Уран

Дорнод, Дашбалбар

7.

Гурван булаг

Уран

Дорнод, Дашбалбар

8.

Төмөртэй

Төмрийн хүдэр

Сэлэнгэ, Хүдэр

Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.

9.

Оюу толгой

Зэс, молибдени

Өмнөговь, Ханбогд

Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.

10.

Цагаан суварга

Зэс, молибдени

Дорноговь, Мандах

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

11.

Эрдэнэт

Зэс, молибдени

Орхон,

Баян-Өндөр

Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.

12.

Бүрэнхаан

Фосфорит

Хөвсгөл, Алаг- Эрдэнэ

Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

13.

Бороо

Алт

Сэлэнгэ,

Баянгол

Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

14.

Төмөртэйн овоо

Цайр, хар тугалга

Сүхбаатар, Сүхбаатар

Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

15.

Асгат

Мөнгө

Баян-Өлгий, Ногооннуур

Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.

Таван толгойн нүүрсний орд 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд байрлах Таван толгойн чулуун нүүрсний орд газар нь нийт 80 мянган га газрыг хамардаг. Нийт нөөц 6,420 тэрбум тонн, үүний 1,781 тэрбум тонн нь коксжих, 4,639 тонн нь эрчим хүчний нүүрс юм. Чанарын үзүүлэлтүүдийг нь дурдвал коксжих нүүрсний илчлэг 6500-7500 ккал/кг, эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг ба чийглэг 8,5%, үнслэг 10-33,3%, дэгдэмхий бодисын агуулга 22,0-34,1% байна.

Нарийн сухайтын орд
Нарийн сухайтын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос 296 км, Улаанбаатар хотоос 849 км, Гурвантэс сумын төвөөс зүүн урагш 34 км зайд оршдог. Тухайн ордын нөөцийг  1971 онд хийсэн эрэл шалгалтын ажлаар  11 давхрагаас илрүүлжээ. Нарийн сухайтын ордыг 100 м гүнд 125 сая тоннын нөөцтэй гэж тогтоожээ.

 Багануурын нүүрсний орд

  Багануурын нүүрсний орд нь Төв аймгийн нутагт Улаанбаатар хотоос 110 км, Баяндэлгэр сумаас зүүн тийш 15км, төмөр замын Мааньт өртөөнөөс  80 км зайд оршино. Ордын нийт нөөц 599.8 сая тонн бөгөөд хайгуулын зэрэглэлээр А-28048 мян.тн, В-131997 мян.тн, С1-257855 мян.тн, С2-181918 мян.тн нүүрсний нөөцтэй нь батлагджээ. Балансын нөөц нь 303.7 сая тонн, балансын бус нөөц нь 296.1 сая тонн аж.

Асгатын мөнгө, холимог металлын орд
Асгатын орд нь Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог.

Асгатын ордыг 6,402.6 мянган тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна.

Шивээ-Овоогийн нүүрсний орд

Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутагт Улаанбаатар-Сайншандын гол төмөр замын Чойр өртөөнөөс урагш 20 км зайнд оршино. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь хүрэн нүүрсний төрөлд багтах бөгөөд 2,7 тэрбум тонн нөөцтэй ба түүний 600,0 сая тонныг нарийвчилсан хайгуулаар тогтоожээ.

Мардайн голын ураны орд 

Орд нь Улаанбаатар хотоос зүүн хойш 960 км-т, Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог. 1970 оноос Дорнод Монголд ураны судалгааны ажил хийж эхэлсэн. Хүдрийн нөөц 2351,9 мян.тн, ураны нөөц 2811 тн, ураны таамаг нөөц зэргээр 3000 тн,  нарийвчилсан хайгуулын ажлаар 1989 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүдрийн нөөцийг  924,6 мян.тн, ураны нөөцийг 1104 тн, 600 тн гэж тогтоожээ.

Дорнодын ураны орд газрууд

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт орших "Дорнод", "Мардайн гол", "Гурван булаг"-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд юм. Тус ордуудын ураны баталгаажсан нөөц: Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулгийн ордод- 16073 тонн, Мардайд 1104 тонн байгаа. Нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тн гэнэ.

Төмөртэйн төмрийн хүдрийн орд

Төмөртэйн орд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог. Төмрийн хүдрийн бодит болон боломжит нөөц нь 229.3 сая тн ба хүдэр дэх төмрийн дундаж агуулга нь 51.64% юм.

Оюу толгойн зэс-алтны орд 

 Төвийн бүс, Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршдог.
Нийт нөөц баялаг – 2.3 тэрбум тн хүдэрт 26 сая тн зэс, 800 тн алттай. Ил уурхай болон баяжуулах үйлдвэр 2009-2010 оноос, далд уурхай 2014 оноос ажиллаж эхлэх боломжтой. 2015 он хүртэл хугацаанд 500 мян. тн-оос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай зэсийн заводыг барьж байгуулна.

 Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлд 2007 онд бүртгэгдсэн нөөц – А+В зэргээр 930 сая тн хүдэрт 4 сая тн зэс, 236.4 тн алттай юм байна.

Цагаан суваргын зэс-молибдений орд

Цагаан Суваргын зэсийн орд нь Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км-т, Мандах сумын төвөөс урагш 75 км-т дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог.
Сэрвэн Сухайтын хэсэгт 44 400 тонн зэс агуулсан 10 сая 639 200 тонн исэлдсэн хүдэр, 1 280 850 тонн зэс бүхий 240 сая 044850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн байна.
Одоогийн батлагдсан зөвхөн исэлдсэн хүдрийн нөөцийг 11 орчим жил ашиглах боломжтой ба цаашид нөөц өсөх ирээдүйтэй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 4-5 жил болохоор тооцоо гарч байна.

Эрдэнэтийн зэс молибдений орд

1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсноор Монгол Улсын өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн анхдагч болох уул уурхайн баяжуулах цогцолбор ашиглалтанд орсон.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 580 орчим сая тонн хүдэр боловсруулж, 3,4 сая тонн баяжмал дахь зэс, 46 мянган тонн молибдени үйлдвэрлэн гаргажээ.
Нөөцийн хувьд: Одоогийн үлдэгдэл нөөц 2009.01.01-ний байдлаар: Хүдэр 1087.7 сая тн, Зэс 4.790 сая тн, Молибдени 131034 тн байна.

Бүрэнхааны фосфоритын орд 

Бүрэн хааны фосфоритын орд нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 20-40км-т, Хөвсгөл нуураас урагш 100км-т байрладаг. Ордын нийт хүдрийн нөөц 192.2 сая.тн, фосфоритийн нөөц 40.52 сая.тн гэж тооцжээ.

Бороогийн алтны орд 

Бороогийн алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Улаанбаатар хотоос 140 км, УБ-Дархан-Сүхбаатарын засмал замаас 10 км зайд орших бөгөөд Баянгол сумын төв Баруунхараа хотоос 19 км, Мандал сумын төв Зүүнхараа хотоос 25 км зайд оршдог.  "Бороо гоулд" ХХК 1999-2000 онд хийсэн хайгуулын ажлын үр дүн болон Монгол-Германы хайгуулын экспедицийн үр дүнд тулгуурлан ордын геологийн нөөцийг геостатикийн аргаар 42,56 тонноор тогтоожээ.

Төмөртийн овооны цайрын орд 

Төмөртийн Овооны цайрын орд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт аймгийн төв Баруун-Урт сумаас зүүн хойш 16 км-т оршдог.
Тус ордын балансын нөөц нь  7689,4 мянган тонн хүдэр буюу 885,3 мянган тонн металл цайраар тогтоогдсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онроп(202.9.40.37) 2024 оны 12 сарын 03

Онроп

0  |  0
Top